<img src="//pixel.quantserve.com/pixel/p-vEmU9R3jMxj8R.gif?labels=_fp.event.Default" style="display: none;" border="0" height="1" width="1" alt="Quantcast"/> Zandanshatar.mn

Хэвлэлийн мэдээ

ХЗБХ: Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Хуулийн төслийг хууль санаачлагчид буцаах тогтоолын төсөл боловсруулж нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо

    Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2021.05.13) хуралдаан 12 цаг 51 минутад 13 гишүүний ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Эхлээд Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэн, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар төсөл санаачлагчийн илтгэлийг танилцууллаа.

    Засгийн газраас 2021 оны тавдугаар сарын 12-ны өдөр цагдаагийн байгууллага гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах чиг үүргээ дүрс бичлэгийн техник хэрэгсэл буюу камержуулалт, мэдээллийн нэгдсэн системийн тусламжтайгаар хэрэгжүүлэхэд дэвшил болох, камержуулалтын нэгдсэн системийг үе шаттайгаар нэвтрүүлэх эрх зүйн орчин бүрэн бүрдүүлэх, ингэснээр гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн гаралтыг бууруулах, гарсан гэмт хэргийг илрүүлэх ажилд эерэг дүн гарах нөхцөлийг бүрдүүлэхээр Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлжээ.

    Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн зарим зохицуулалтад хийсэн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээгээр тодорхойлсон хэрэгцээ шаардлагад үндэслэсэн хуулийн төслийг боловсруулсан байна.

    Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэх үр дүнтэй ажлын нэг чухал арга хэмжээ нь дүрс бичлэгийн техник, хэрэгсэл буюу теле хяналтын нэгдсэн систем. Улсын хэмжээнд 6686 ширхэг хяналтын камертай 34 төрлийн бие даасан хяналтын системийг суурилуулсан ба үүнээс 3311 нь нийслэлд, 3375 нь орон нутагт байдаг байна. Тодруулбал, камерын хяналт шаардлагатай цэгүүдээс нийслэл 17.8 хувь, аймгуудын төвүүд 16.1 хувьд нь хяналтын камер суурилуулсан байдаг аж. Камерын хяналттай орчинд гэмт хэрэг, зөрчлийн тоо буурсан эерэг үр дүн байдаг ч теле хяналтын тасралтгүй тогтмол хяналт байхгүй, теле хяналтын нэгдсэн удирдлага, зохион байгуулалт бүхий цогц систем бүрдээгүй, теле хяналтын дүрс бичлэгийн техник, хэрэгсэл ашиглалтын шаардлага, стандарт хангахгүй, бүрэн ажиллахгүй зэргээр гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд хүндрэл учирч байгаа асуудлууд гардаг болохыг Х.Нямбаатар сайд танилцууллаа. Улсын хэмжээнд 6686 камер суурилуулсан ч 4216 нь ажиллаж байгаа, үүний 1251 нь дүрсний шаардлага хангахгүй байгаа бол 2470 нь огт ажиллахгүй байгааг төслийн танилцуулгад дурдав.  

    Хяналтын камер, техник, хэрэгсэлд арчлалт хамгаалалт хийдэггүй, засвар, үйлчилгээний зардлыг төсөвт тусгадаггүй зэрэг асуудлуудаас үүдэн нөхцөл байдал ийм байгааг төслийн танилцуулгад дурджээ.

Камерын хяналтгүй орчинд гарах гэмт хэрэг, зөрчлийн тоо цаашид өсөх хандлагатай байгааг Хууль зүй, дотоод хэргийн сайд мэдээлээд “Нийслэлд 5008 цэгт 20.032 камер, аймгуудын төвийн 3339 цэгт 13.356 камер нэмж суурилуулах шаардлагатай” гэсэн тооцоог танилцуулав.

    Иймд, камержуулалтын нэгдсэн системийг үе шаттайгаар нэвтрүүлэх, зөрчил болон эрүүгийн хэрэг хянан шалгах байгууллагын мэдээллийн нэгдсэн системийг сайжруулах ажилд зарцуулах санхүүжилтийн эрх зүйн орчныг тодорхой болгохоор торгох ял, зөрчилд оногдуулсан торгох шийтгэлийг биелүүлснээр төсөвт төвлөрүүлсэн мөнгөн дүнгийн 20-иос доошгүй хувьтай тэнцэх хөрөнгийг эдгээр арга хэмжээнд зарцуулах, 20-иос доошгүй хувьтай тэнцэх хөрөнгийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх бусад арга хэмжээнд зарцуулдаг байхаар, түүнчлэн энэхүү хөрөнгийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний багцад төвлөрүүлэн хуваарилж, санхүүжүүлэх нь зүйтэй хэмээн төсөлд холбогдох нэмэлт, өөрчлөлтийг тусгажээ.

    Мөн нутгийн захиргааны бүх шатны байгууллага болон хуулийн этгээдийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар хүлээх үүрэгт харьяа нутаг дэвсгэрт орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор ашиглаж байгаа дүрс бичлэгийн техник, хэрэгслийн байнгын хяналт тавьж, арчлалт, хамгаалалтыг хийж байх агуулга бүхий зохицуулалтыг хуульчлахаар тусгасан байна.

    Төсөлд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг Зохицуулах зөвлөлийн ажлын албаны албан хаагчдын статус болон санхүүжилтийг тодорхой болгосон эрх зүйн орчинг бүрдүүлэх нэмэлтийг төсөлд тусгасан болохыг Х.Нямбаатар сайд танилцуулав. Зохицуулах зөвлөлийн ажлын албаны 15 албан хаагчийн цалин хөлс болон бусад урсгал зардлын тооцоог Зөвлөлийн ажлын албанаас өгсөн мэдээлэлд үндэслэн Хууль тогтоомжийн тухай хуульд заасан зардал тооцох аргачлалын дагуу хийж, санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхой болгосон гэдгээ танилцууллаа.

    Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Ц.Сэргэлэн, Н.Алтанхуяг, С.Бямбацогт нар асуулт асууж, Хууль зүй, дотоод хэргийн сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, тайлбар авав. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй үр дүнтэй тэмцэх зорилгоор суурилуулсан камерууд нь эргээд хүний эрхийн зөрчил үүсгэж, камерын бичлэгүүд дэлгэгддэг асуудлыг хэрхэн зохицуулах талаар тодруулсан гишүүний асуултад Хууль зүй, дотоод хэргийн сайд хариулахдаа “Ойрын хугацаанд Нийтийн мэдээллийн тухай, Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай, Цахим гарын үсгийн тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлнэ. Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөлд камержуулалттай холбоотой хүний эрхийн бүхий л асуудлыг тодорхой зохицуулахаар тусгасан байгаа” гэлээ.

    Төслийн хэлэлцэх, эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Улсын хэмжээнд камержуулалт хийх гэж байгаа тохиолдолд нэгдсэн стандарттай болж, завсар үйлчилгээний нэгдсэн төвтэй байх зэргээр асуудлыг цогцоор нь шийдэх саналыг гишүүд хэлсэн. Мөн энэхүү үйл ажиллагаатай холбоотойгоор хүний эрх, хувь хүний аюулгүй байдлыг хамгаалах асуудалд онцгой анхаарал хандуулах ёстойг хэлж байв. Цагдаа, хууль, хүчний байгууллага иргэний эрүүл, аюулгүй, орчинд амьдрах эрхийг хамгаалах, хүний эрхийг хамгаалах, хангах үүргээ нэн тэргүүнд тавьж ажилладаг байх шаардлагатай сануулж байсан. Ийнхүү гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 16 гишүүний олонх Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг дэмжих боломжгүй хэмээн үзсэн.

    Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.6-д “Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийн үзэл баримтлалыг дэмжих боломжгүй гэж үзсэн бол хуулийн төслийг хууль санаачлагчид буцаах тогтоолын төсөл боловсруулж нэгдсэн хуралдаанд оруулна” гэж заасны дагуу энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

    Дараа нь Засгийн газраас 2021 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр өргөн мэдүүлсэн Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх, эсэхийг шийдвэрлэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа.

    Бодлогын баримт бичгүүдэд тусгасан зорилтыг хэрэгжүүлэх, тандан судалгаанд тусгагдсан хэрэгцээ, шаардлагад үндэслэн Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг тодорхойлж, төслийг боловсруулсан байна.

    MNS 52742017 стандартын дагуу ломбардын үйл ажиллагааг зохицуулж байгаа боловч хэрэгжилт хангалтгүй, барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэгчдийн нэгдсэн бүртгэлгүй, стандартын хэрэгжилтэд хяналт тавих, хариуцлага оногдуулах эрх бүхий байгууллага нь тодорхойгүй тул барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааны бүртгэл, хяналт, зохицуулалтын оновчтой тогтолцоог бий болгох шаардлага тулгарсныг төсөл санаачлагчийн илтгэлийн эхэнд дурдав.

    Ломбардууд татвараа шударгаар төлдөггүй, олон төрлийн үйл ажиллагааг эрхэлдэг төдийгүй үйл ажиллагаанаас олсон орлого нь тодорхойгүй, орлого нь холилдсон байдаг. Энэ нөхцөл нь мөнгө угаах эрсдэлт орчин болохын зэрэгцээ далд эдийн засаг үүсгэх эрсдэлийг тооцож барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааны нэгдсэн бүртгэлийн сан үүсгэх шаардлагтай хэмээн төсөлд холбогдох зохицуулалтыг тусгажээ. Төслийн танилцуулгад барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэгчид буюу ломбардуудын үйл ажиллагаанд хийсэн хяналт, шалгалтаар илэрсэн зөрчлүүдийн талаар мэдээлсэн. Үүнд, ломбардууд барьцааны эд зүйлийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур (50-80 хувь) үнэлж авдаг, зээлийн хугацаа дуусмагц нэг удаа сануулах зурвас илгээдэг байна. Ингээд дараагийн өдрөөс үл маргах журмаар барьцааны эд зүйлийг худалдан борлуулж, ломбардны орлого болгох талаар гэрээнд тусгадаг аж. Мөн иргэн зээлийн гэрээний хугацаанаас өмнө эд зүйлээ авсан ч тухайн зээлийн гэрээнд заасан хоногоор хүү тооцож, төлөх талаар гэрээнд тусгадаг байна. Хяналт, шалгалтад хамрагдсан барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэгчдийн 63.3 хувь нь дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдааны хэлтсээс олгосон батламжтай байсан бол 36.7 хувь нь зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж байжээ. Эдгээр нь иргэнд 7-30 хоногийн хугацаанд 3.5-8 хувийн хүүтэй зээл олгож, зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5-1 хувийн алданги, торгууль тооцож авахаар гэрээндээ тусгасан байдаг зэрэг нийтлэг зөрчил илэрснийг Х.Нямбаатар сайд төслийн танилцуулгын үеэр мэдээллээ.

    Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос 2015 онд “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 14 дэх илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” 29 дүгээр тогтоолыг баталсан. Уг тогтоолд барьцаалан зээлдүүлэх үйлчилгээг санхүүгийн үйлчилгээний төрөлд хамааруулж, тусгай зөвшөөрлийн механизмыг бий болгох, үйл ажиллагаанд нь хяналт тавих субьект, үүрэг, хариуцлагыг тодорхой болгох, харилцааг зохицуулах хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосон байна.

    Иргэнд олгох зээлийн үйл ажиллагааны нэгдсэн бүртгэл, хяналт, стандарт байхгүй, улсын төсөвт тус зээлийн үйл ажиллагаанаас олсон орлогоос татвар төлсөн тохиолдол байхгүй, хэт өндөр хүү, алданги тооцож, гэрээ байгуулны шимтгэл, хураамж авдаг. Эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн нийт үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний мэдээллээс үзэхэд 2020 оны зургадугаар сарын 17-ны өдрийн байдлаар 23.983 үл хөдлөх хөрөнгө барьцаалагч иргэн 56.996 үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ, харин тодорхой, тусгай зөвшөөрөлгүй 4137 хуулийн этгээдэд 91.988 барьцааны гэрээ байгуулсан байгаа нь үүний цаана эдгээр санхүүгийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлгүй компаниуд болон иргэд ашиг олох зорилгоор байнга иргэдийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалан, өндөр хүүтэй зээлийн үйл ажиллагаа явуулж байгааг илэрхийлж байгааг дурдав. Нөгөө талаас, шүүхийн ачааллыг нэмэгдүүлэх голлох хэрэг маргааны нэг нь зээлийн гэрээтэй холбоотой байдаг бөгөөд нийт маргааны 39 хувийг эзэлдэг. Үүний 20 гаруй хувь нь бүртгэл, тусгай зөвшөөрөлгүй, ашгийн төлөө байнгын зээлийн үйл ажиллагаа эрхлэгчид байгаа гэв.

    Хуулийн төсөл батлагдснаар бичил санхүүгийн хэрэглэгч буюу зээлдэгчийн эрх ашгийг хамгаалж, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчийн нэгдсэн бүртгэл бий болгосноор тэдгээрийн мөнгөний эргэлт тодорхой болж, татвар шударгаар төлдөг болох, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, тэр дундаа хулгай, залилангийн гэмт хэрэг, мөнгө угаах, татвараас зайлсхийх эдийн засгийн гэмт хэргүүд буурахад нөлөөлнө гэж үзсэн байна. Бүртгэлгүйгээр ашгийн төлөө, байнга зээл олгох үйл ажиллагаа эрхэлж буй тохиолдолд хүү авах эрхгүй байх зохицуулалтыг тусгаснаар бүртгэлгүй, татвар төлөхгүйгээр, дур зоргоороо хүү, алданги тогтоон ашиг олох үйл ажиллагаа хумигдах нөхцөл бүрдэнэ гэлээ.  

    Х.Нямбаатар сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Н.Алтанхуяг, Ж.Сүхбаатар, С.Бямбацогт нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авав. Төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон 15 гишүүний 11 нь  Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ