Зорьж буй ажил

10 Их наядын төлөвлөгөөг хэрэгжүүлнэ

Улсын Их хурал, Засгийн газар,Монгол банк болон холбогдох байгууллагуудтай хамтран статистик тоо баримт, судалгаанд үндэслсэн эрдэмтэн, мэргэжилтнүүдийн хамтаар эдийн засаг, эрүүл мэндээ сэргээх 10 их наядын  төлөвлөгөөг боловсрууллаа. 

Цар тахлыг даван туулахад өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 4 гаруй тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөөр дамжуулан иргэдэд өгсөн. Ирэх гурван жил буюу 2024 он хүртэл нийтдээ 10 их наяд төгрөгийг зарцуулахаар төлөвлөж байна. Бид салбар бүрт хэмнэлтийн горимд шилжиж, хэрэггүй зардлаасаа татгалзах хэрэгтэй.

Сүүлийн үед халамж хавтгайрч, халамж хүртэгчдийн 38 хувь нь шаардлагад нийцээгүй гэсэн судалгаа гарсан. Тэгвэл бид халамжаас бүтээмж рүү шилжих шинэ цагийн шинэ амьдралд шилжих цаг ирлээ. Зарцуулж буй нэг төгрөг бүрийг эргүүлж орлого болгох мега төслүүдийг хэрэгжүүлэх, аж ахуйн нэгжүүдийг сэргээх, үйл ажиллагааг нь хамгаалах арга хэмжээг авахаар тусгасан. 

УИХ-аас Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг шинэчлэн баталж, хуулийн хүрээнд 10 их наядын хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. УИХ-ын байнгын хороод чиглэл тус бүрээрээ хөтөлбөр боловсруулж ажиллаж байна.

УИХ, Засгийн газар өнгөрсөн хугацаанд “Дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг” гэдэг шиг цул болж ажиллаж чадлаа. Цаашид ч энэ эрчээрээ ажиллаж 10 их наядын хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлэх ёстой юм.  Мөн иргэн бүр, аж ахуйн нэгж бүр, төрийн албан хаагч бүр эртэч байж, эрүүл байж, эх оронч байж, эдийн засагч байж, эв санаагаа нэгтгэж байж хамтын хүчээр хүнд үеийг даван туулахыг уриалж байна.