<img src="//pixel.quantserve.com/pixel/p-vEmU9R3jMxj8R.gif?labels=_fp.event.Default" style="display: none;" border="0" height="1" width="1" alt="Quantcast"/> Zandanshatar.mn

Хэвлэлийн мэдээ

Г.Занданшатар: 17 шүүгчийн авлига баримт хангалттай байна

Өчигдөр Ерөнхийлөгч нэр бүхийн 17 шүүгчийн эрхийг түдгэлзүүлэх зарлиг гаргасан.

Зарлигт нэр бүхий 17 шүүгч, Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх үндэслэлээ Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн өчигдөр гаргасан саналд үндэслэсэн зарлиг гаргаснаа дурдсан байв.

Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар "Тэдгээр 17 шүүгч авилга авсан, хүний эрхийг ноцтойгоор зөрчиж хэргийг буруу талд шийдвэрлэхээр амлалт авсныг нотлох баримт, бичлэг хангалттай бий.

Шүүгчийг тагнаж, баривчилж болохгүй. Бүх юм хаалттай учраас түдгэлзүүлж шалгахаас өөр аргагүй. Салхитын мөнгөнийн ордын хэргээр л гэхэд найман шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Хууль бус юм хийгээд байсан иргэдийг хяналтанд авчихсан байхад шүүгчид тэдэн рүү холбогдож, мөнгө өгч, авснаас дээрх баримт бий болсон. Шүүгчийг мөрдөж хянаагүй байхад нотлох баримт цугласан гэдгийг хэлэх нь зүйтэй” гэсэн юм.

Эх сурвалж: http://erennews.mn